Уул уурхай ба геологийн үйлчилгээ
Төслийн урьдчилсан үнэлгээ, техникийн шаардлага, ашиглалтын нөхцөл, технологийн сонголт, инженерчлэлийн зөвлөх үйлчилгээ, гүйцэтгэл.
Engineering-Connected Mind
Булаг Майнд Инженеринг ХХК нь уул уурхай, баяжуулалт, процесс инженерчлэл, ус, үйлдвэрлэлийн автоматжуулалт болон B2B ханган нийлүүлэлт, хөдөлмөр хамгаалалын чиглэлээр зөвлөх үйлчилгээ, шийдэл, түншлэлийн бүх түвшинд дэмжлэг үзүүлнэ.
Who we are
Булаг Майнд Инженеринг ХХК нь Монголын уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт хэрэгжих төслүүдэд инженерингийн бодит туршлага, технологийн шийдэл, найдвартай нийлүүлэлтийн сувгийг нэгтгэх зорилготой компани юм.
Бид зөвхөн бүтээгдэхүүн санал болгох бус, тухайн төслийн техникийн шаардлага, ашиглалтын нөхцөл, чанарын баталгаа, баримт бичгийн бүрдэл, аюулгүй ажиллагаа, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хамтад нь харж ажилладаг.
цогц бүтээгдэхүүн
"Инженерчлэл бол хүний оюун ухаанаар бүтээгдсэн ид шид юм." -Элон Маск
"Эрдэмтэд оршин буй ертөнцийг нээдэг. Харин инженерүүд хэзээ ч байгаагүй ертөнцийг бүтээдэг." -Теодор Фон Карман
Төслийн урьдчилсан үнэлгээ, техникийн шаардлага, ашиглалтын нөхцөл, технологийн сонголт, инженерчлэлийн зөвлөх үйлчилгээ, гүйцэтгэл.
Үйлдвэрийн процесс, материал зөөвөрлөлт, тоног төхөөрөмжийн тохиргоо болон сонголт, бүтээмж ба найдвартай ажиллагаа зөвлөх үйлчилгээ, гүйцэтгэл.
Гадаргын усны болон шугам сүлжээний мониторингийн сүлжээ, үйлдвэрийн усны хэрэглээ, өгөгдөлд суурилсан хяналт, тайлагналын шийдэл.
Процессийн үйлдвэрлэлийн автоматжуулалт, симуляц, хяналт, инженерчлэлийн түнжлэл, системийн интеграцийн дэмжлэг.
Флот менежмент, өгөгдлийн архитектур, автоматжуулалт, AI туслах шийдэл, удирдлагын хяналтын самбар байгуулалт болон сервер байгуулалт, тохируулга, их өгөгдлийн төв г.м.
Үйлдвэрийн B2B ханган нийлүүлэлт, албан ёсны баримт бичиг, гарал үүсэл, чанарын баталгаажуулалт, SDS/MSDS болон MNS 5029 химийн бодисын хор аюулын лавлах, зөвлөгөө дэмжлэг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмын хэрэгжилт аудит үйлчилгээ, сургалт.
How we work
Төслийг зөв ойлгох, зөв түнш сонгох, зөв баримтжуулах нь инженерчлэлийн ажлын гол үнэ цэнэ юм.
Төслийн зорилго, техникийн нөхцөл, эрсдэл болон хугацааны төлөвлөгөөг (timeline) тодорхойлно.
Шийдлийн хувилбар, нийлүүлэлтийн бүтэц болон хэрэгжилтийн төлөвлөгөө боловсруулна.
Зөвшөөрөл (Authorization), техникийн үзүүлэлтийн хуудас (datasheet), сертификат, хяналт шалгалт (inspection) болон аюулгүй байдлын баримт бичгүүдийг шалгана.
Нэвтрүүлэлт, сургалт болон ашиглалтын эхний үеийн дэмжлэг үзүүлнэ.
Танай байгуулагын хэрэгжүүлж буй "Төсөл Хөтөлбөрийн" хүрээнд
Ил уурхай, баяжуулах үйлдвэр, Флот менежмент, Техникийн үйлчилгээ, Сэлбэл хэрэгсэл, Түргэн элэгдэх эд анги, материал.
Ногоон шийдэл, Сэргээгдэх, Гидро санцын хяналт, Зам, төмөр зам, ус, эрчим хүчний дагалдах инженеринг.
Процесс үйлдвэрлэл, автоматжуулалт, найдвартай ажиллагаа. Үйлдвэрлэлийн дижитал шилжилт (Industy 4.0): Үйлдвэрт IoT,дата аналитик болон ухаалаг технологудыг уялдуулах.
Сургалт, аудит, тоног төхөөрөмжийн сонголт, стандартын зөвлөмж. Эрсдлийн удирдлага, Технологийн аюулгүй байдал
Contact
Төслийн товч мэдээлэл, шаардлага, timeline, холбоо барих хүнээ илгээгээрэй. Бид техникийн хэрэгцээ, боломжит шийдэл, дараагийн алхмыг хамт тодорхойлно.